“Зориг сан”-гийн Залуу манлайлагч хөтөлбөрийн оролцогчдын хэрэгжүүлж буй нийгэмд ээлтэй “I Love Me” төслийн хүрээнд хорт хавдраас сэргийлэх цуврал инфо графикууд хүргэж байгаа билээ.
Манай улсад жилд дунджаар 4000-5000 хүн хавдраар шинээр өвчилж, 3000 гаруй нь хорт хавдрын улмаас нас бардаг. Нийт шинэ тохиолдлын 76 хувь элэг, ходоод, уушги, улаанхоолой, умайн хүзүүний хорт хавдар байдаг.
Монголчууд бидний дунд чимээгүй тахал мэт тархаж, олон Монгол хүний амь насыг авч буй хорт хавдрын гол шалтгаан нь амьдралын буруу хэвшил гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Хавдраар өвчлөх гол хүчин зүйл нь:
1) Хувь хүний зан үйл, амьдралын хэв маяг: Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй хорт хавдар нийт хавдрын 2/3 хувийг эзэлдэг. Жишээлбэл, архи, тамхины хэрэглээ, таргалалт, зарим халдварууд, буруу хооллолт гэх мэт)
2) Хүрээлэн буй орчны хүчин зүйл: Агаарын бохирдол, зарим химийн бодис нь хорт хавдар үүсгэх боломжтой.
3) Удамшлын шалтгаан: Зарим тохиолдолд хорт хавдар нь удам дамждаг.
Тиймээс амьдралын зөв дадал хэвшилтэй байж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.
Нийгэмд ээлтэй “iLoveMe” төслийн багтай 9905-8005, 8904-7500, 9111-2221 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна