Ард түминий мисс гэгдэх болсон Д.Ариунцэцэг сүүлийн үед эх орондоо хааяахан харагдаж, хилийн чанадад нууцхан амьдрах болсон.
Алтны магнат Ц.Мянганбаяраас салснаасаа хойш охинтойгоо хамт амьдарч байсан Д.Ариунцэцэг шинэ амьдрал эхлүүлсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн талаар чих дэлсэж байна.
Д.Ариунцэцэг "Алтайн хүдэр"-ийн босс "Баян" хэмээх тодотголтой Базарааг сонгож, хоёр дахь амьдралаа эхлүүлж байгаа нь энэ аж.
Хөрөнгөтэй бэлтэй эр гэсэндээ хүүхний сайхныг урхиддаг гэх Баян Базараа анхны эхнэр Оюунтүлхүүрээсээ хойш нэлээдгүй бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан ч дуучин Д.Болдын “Захидал” клипт тоглосон Э.Оюу хэмээх өөрөөс нь олон насаар дүү бүсгүйтэй ханилсан. Тэд үрийн зулай үнэрлэсэн ч Базараа Оюугаа “Нүхт” дэх харшаасаа төрхөмд нь буцаасан талаарх мэдээлэл гарч байсан юм.
Юутай ч Д.Ариунцэцэг охиныхоо хамт Оюугийн оронд “Нүхт”-ийн харшид нь нүүж ирсэн бөгөөд өдгөө “баян” Базараагийн хамт хилийн чанадад шинэ хүнээ өлгийдөж, олны нүднээс далд нам гүмхэн амьдарч байгаа сурагтай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна