МУГЖ дуучин С.Жавхлан 13 жилийн дараа МУГЖ дуучин Т.Баясгалантай дахин хамт тайзнаа гарч “Илгээлтийн эзэд” хандивын тоглолтыг зохион байгуулсан билээ. Энэхүү тоглолтын зорилго нь өвөлжилт хүндэрч, цас зудын байдалтай байгаа малчин түмэндээ хэрэгцээтэй өвс тэжээлийг нь бэлтгэж өгөх байсан. Тэд ч зорилгодоо хүрч тоглолт нь үзэгч дүүрэн байж, ирсэн олон түмэн ч сэтгэлийн хандиваа өргөж нийслэлийн төв талбайгаас малчид руу илгээмжээ илгээсэн. Харин өнөөдөр дуучин С.Жавхлангийн сэтгэл гундуухан сууж буй зураг цахим сүлжээнд тархсан юм. Учир нь тэрээр хандивын тоглолтын орлогоор худалдан авч малчдад илгээсэн өвс тэжээл нь очих ёстой эзэндээ хүрэлгүй замдаа зарагдсан тухай сонсоод ийн халаглажээ.
Түүний тоглолтыг зохион байгуулахад гар бие оролцсон найруулагч Д.Галбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ээ ямар өөдгүй юм бэ! Энэ хүн дараа нь ингэж суух гэж хандивын тоглолт зохион байгуулж хамаг сэтгэлээрээ малчин түмэндээ зориулая гэж урилаагүй шүү дээ. Нөгөө аваад явсан өвс тэжээлийг нь замаас нь зарж байна гэж сонслоо. Сонссон зүйлдээ итгэхийг хүсэхгүй урам хугарч сууна .Хандивыг эзэнд нь хүргэж өгөх үүрэг авсан Онцгой байдлын газар, Засгийн газар даанч яавдаа” хэмээн бичжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна