Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр саатуулагдаад буй Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах саналыг ЦЕГ-аас прокуророор дамжуулан,шүүхэд гаргасан байна.
Шүүх хүсэлтийг нь хүлээн авч, батлан даалтад гаргахаар болжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.3 дэхь зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон хорьсон. Гэвч Г.Түвшинжаргалын хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр саатуулж, улмаар шүүхээс 14 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн ч хорих хугацааг тодорхойгүйгээр дахин сунгаад байсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна