“Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс Н.Ану “Монгол туургатны мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм. Тэрээр тэмцээний шагнал гардуулах ёслол дээр тараа таниулав. Эх орноо төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд оролцож байсан тэрээр “Мисс Биккини”, “Олны таашаалд нийцсэн мисс” номинуциудын эзэн болсон ч түүнд шагнал нь багадсан бололтой.
Тэрээр дэд мисс, тэргүүн миссийг тодруулсны дараа тайзныг орхин шагнал гардуулах ёслолын дараагийн арга хэмжээ нэгдсэн гэрэл зурагт ч оролцоогүй юм.Энэхүү тэмцээнд эх орондоо миссийн уралдаан тэмцээнд тэргүүлсэн шилдгүүд өрсөлдсөн бөгөөд эх орондоо л зохион байгуулсан бол тэргүүн миссээр монголын мисс тодроно гэсэн ойлголт байхгүй.
Тэр ч утгаараа зохион байгуулагчид гаднаас шүүгчид урин ажиллуулсан бөгөөд Н.Анугаас бусад миссүүд нь шүүгчдийн шүүлт, зохион байгуулалтад 100 хувь сэтгэл хангалуун байгаагаа онцолсон.Харин мисс Н.Ану өөртөө хэт эрдэн ийнхүү шуналаа барьж дийлсэнгүй бололтой. Ядаж л гадаад, дотоодын томоохон тэмцээнд оролцож байсан хүний хувьд эх орондоо болж буй тэмцээнээ хүндэтгэн оролцсон бол гэх олны яриа чих дэлссэн юм.
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ