• Жvжигчин Том Брейди эхнэрийнхээ хэвлий дэхь vрээ орхижээ. Тэрээр эхнэр Брижит Мойнахенаас салж байгаагаа мэдэгдэж байх vедээ л тvvнийг жирэмсэн гэдгийг мэдэж маш сонин байдалд орсон аж. Гэхдээ өнгөрсөн оны хоёр сард Брижит өөрийгөө жирэмсэн гэдгээ албан ёсоор зарлаж байхад Том аль хэдийн загвар өмсөгч Жизель Бундхентай учир ургуулаад байсан гэдэг. Гэсэн хэдий ч Брижит найман сард төрж бяцхан vрээ Жон гэж нэрлэсэн байна.• Эдди Мерфигийн шvтэн бишрэгчид саяхны өдрийг хvртэл тvvнийг дэлгэцэн дээр гардаг шигээ төгс эр хvн, vргэлж олон тvмнийг баярлуулж явдаг хайртай жvжигчин нь хэмээн хvндэлж байлаа. Гэтэл тэрээр өөрийгөө амьдрал дээр тийм ч их хvнлэг сэтгэлтэй нэгэн биш гэдгээ харуулаад авсан билээ. Учир нь тэрээр экс-найз бvсгvй Мелани Брауны хэвлий дэхь хvvхдийг өөрийнх нь биш хэмээн зоригтойгоор мэдэгдсэн явдал юм. • Spice Girls хамтлагийн экс гишvvн бvсгvй Мерфиг эцэг тогтоолгох цусны шинжилгээ өгөхийг хvссэн ч тэр vvнийг огт хvлээн аваагvй байна. Ингээд зогсохгvй Мерфи бяцхан охиныг төрөөд байхад нь ч гэсэн утсаар ч асууж сураглаагvй гэдэг. Харин охин хоёр сар хагастай болох vеэд буюу долоон сарын 11-нд жvжигчин залуу Мелани руу анх удаа утасдаж баяр хvргэжээ. Гэхдээ энэ нь тvvнийг дажгvй эр гэдгийг харуулах vйлдэл биш байлаа.• Продюсер Стив Бинг 2001 онд Холливудийн vзэсгэлэнт бvсгvй Элизабет Херлиг тvvнээс жирэмслэхэд хvvхдийг нь өөрийнх биш хэмээн мэдэгдэж байлаа. Бvр ДНК-ийн шинжилгээгээр хvртэл тvvнийг хvvхдийн эцэг гэдгийг баттай нотлочихоод байхад хvртэл тэрээр хvлээн зөвшөөрөхгvй хэвээр байжээ. 400 сая долларын хөрөнгөтэй Стивийн мэдэгдснээр тэр Херлитэй хэзээ ч бэлгийн харьцаанд орж байгаагvй хэмээн гvрийсээр байсан. Гэсэн хэдий ч бvх зvйл хvvхдийн ялалтаар төгсөж стив Бинг хvvгээ насанд хvртэл нь асарч тойглохоос өөр аргагvй болсон билээ.• Хип-хопын од Андре 3000 өөрийн найз бvсгvйгээрээ ритм энд блюзын дуучин Эрика Бадуг сонгосон. Тэгвэл одоогоор хип-хопчин маань өөрийн 10 настай хvvгээ асран хадламжлахаа нэгэнт амлаад байгаа. Тэрээр эхнэртэйгээ дараагийн амьдралдаа л дахин амьдрах байх хэмээн мэдэгджээ.• Мари-Луиза Паркерын гэдэс өдөр ирэх тусам томорч байхад тvvнийг өдөр шөнөгvй эргvvлж байсан Билли Крадап “Англи vзэсгэлэн гоо” хэмээх кинонд дvр хvлээн авч байлаа. Чухамдаа тэднийг энэ л кино салгасан гэж vздэг. Паркерийг долоон сартай жирэмсэн байхад нь Крадап тухайн кинонд хамт тоглож байсан жvжигчин Клэйр Дэйнстэй “явалдаж” эхлээд байсан гэдэг. Тэрээр Клэйрээс 15 насаар ах юм.• Рокийн домог болсон дуучин Мик Жаггер 1999 онд энгийн нэгэн гэр бvлийн маргааанаас болон зургаан хvvхдээ хаясан “хvнд гар”. Гэхдээ яг тэр vед тvvний зургаадах хvvхэд нь хууль ёсны эхнэрийнх нь биш өөр нэгэн бvсгvйн гэдсэнд байлаа. Энэ удаад Бразилийн загвар өмсөгч Лусиана Гименес Морад тvvнээс жирэмсэлжээ. Мик Лусианаг найман сартай жирэмсэн байхад нь дахиж уулзахгvй байя гэдгээ хэлжээ.• Ларри Биркхэд өөрийн хvvхдvvдээ орхиод халамжит эцгийн vvргээсээ ухраад байсан vедээ Playboy-ийн од агсан Анна Николь Смитийн охины эцэг гэдгээ мэджээ. Өнгөрсөн зуунд бол тvvнийг Николийн охины эцэг гэдгийг нотолж чадахгvзй байсан байх л даа. Тэгвэл фото зурагчинг бяцхан Даниелин охины эцэг гэдгийг ДНК-ийн шинэжилгээ хэдхэн цагийн дотор батлаад өгөв.• Тэгвэл бас нэгэн фото зурагчин залуу “”Sex and the city” хэмээх сериалын од Синтиа Никсонтой 15 жил хамт амьдарчээ. Тэр бол Дэнни Мозес. Харамсалтай нь тэрээр эхнэрээсээ 2003 онд салсан бөгөөд тухайн vед тэд хоёр ч хvvхэдтэй байв. Ингэхдээ Никсонд цаашдын амьдралаа ижил хvйстнийх болгох сонголт гарч ирж байсан ч Дэннигийн зөвлөснөөр тэр энгийн амьдралаа vргэлжлvvлсэн байна. Ингэхдээ тэд гуравдпахь хvvхдээ төрvvлсэн ч эргэж нийлж амьдраагvй гэдэг.• Хип-хопын хаан” гэгддэг Шон Комбс /Diddy/ 2007 оны сvvл хvртэл өөрийн найз бvсгvй Ким Портертой 10 жил хамт амьдарсан билээ. Энэ хугацаанд портер репперт хvv Кристинаг болон ихрvvд болох Ди Лилу, Жэсси нарийг төрvvлж өгчээ. Тэгвэл одоогоор Шон фото-модель Сиенна Миллертай явалдаж байгаа бөгөөд Мизы Хилтон-Брим гэдэг эмэгтэй тvvний хvv Жастиныг төрvvлээд удаагvй байгаа билээ.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав