“Монгол Туургатны мисс”-ийн титэм Буриадын миссийн тэргүүнд заларлаа


"Дэлхийн Монголчууд Глобал сан"-гаас санаачлан энэ сарын 20-27-ны хооронд Улаанбаатар хотноо "Монгол Туургатан мисс-2016" олон улсын тэмцээнийг амжилттай  зохион байгуулж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа."Монгол Туургатны мисс-2016"  тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 20 гоо бүсгүй өрсөлдсөн юм.

 

Тэд эх орондоо миссийн тэмцээнд оролцон шагналт байр эзэлсэн шилдгүүд байсан учраас тэмцээн ширүүхэн өрсөлдөөн дунд болж өндөрлөлөө.“Монгол туургатны мисс-2016” тэмцээний финалын шатны шалгаруулалт өчигдөр “Корпорэйт” зочид буудлын “Convention Center ” танхимд облсон юм. Тэмцээнийг нээсэн “Nature Dance” хамтлагийн бүжигчдийн Бөртэ Чоно, Гоо маралын удам Монгол гоо бүсгүйчүүдийн үзэсгэлэнг магтан дуулсан Монгол бүжиг үзэгчдийг яах аргагүй тайз руу хөтөлсөн.

 

 Түүнчлэн тэмцээний оролцогч 20 бүсгүй, хоёр хөтлөгчийн хамт тайзны голоос өргөгдөн гарч ирсэн нь содон байсан бөгөөд ирсэн зочдод гэнэтийн бэлэг болж чадсан юм.  “Монгол туургатны мисс” тэмцээний шалгаруулалт “Корпорэйт” зочид буудлын “Convention Center”  танхимд болсон бөгөөд зохион байгуулагчид тайзны гэрэл, акустик, дизайнд онцгойлон анхаарч олон улсын жишигт зохион байгуулсан: Түүнчлэн энэхүү танхим нь үзэгчийн тав тухыг хангасан олон улсын стандартад нийцсэн тавлаг, тансаг зэрэглэлийнх учраас тэмцээний сонин содон зүйлийг үзэгчид амьсгаа даран ар араас нь хүлээн авч байлаа.

 

“Монгол Туургатны мисс” тэмцээн үндэсний хувцасны үзүүлбэрээр эхэлж_ оролцогчид өөрийн орны үндэсний хувцасны хэв маягийг  харуулсан хувцсаар гоён үзэгчидтэй төрөлх Монгол хэлээрээ үзэгчидтэй мэндчилсэн юм. Тэмцээнийг хөтлөгч Ч.Ичинхорлоо, Э.Гантулга нар хөтөллөө.

 

“Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

 

Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт

 

Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд

 

Зуун түмэн үед монгол хүний идээшсэн

 

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

 

 

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

 

Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд

 

Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд

 

Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд

 

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн хөтлөгчид зүгээр ч нэг алдарт зохиолч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийн  мөртүүдийг сонгож уншсангүй ээ. Тэд Монгол туургатны мисс хэмээх энэхүү тэмцээний цар хүрээг илүү илтгэн ийнхүү тайзнаас мэндчилсэн нь ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөсөн юм.

 

Тэмцээн “Мисс авьяас” номинацийн шилдэг үзүүлбэрүүд, урлагийн тоглолт, усны хувцастай үзүүлбэрээр үргэлжилсэн.

 

Мөн хөтлөгч Э.Гантулга нэгэн түүхийг ярьсан нь хэн хүний сэтгэлийг нандин утсыг хөндөн нулимсыг нь дуслуулсан юм. Энэ бол “Монгол туургатан мисс” тэмцээнийг хоёр зорилгоор зорин ирсэн Халимаг улсын мисс Г.Сарантуяагийн талаарх бодит түүх байлаа. Тэрээр гурван настайдаа ээжийгээ өвчний улмаас алдан аавтайгаа үлдсэн ч өвөө эмээ нь түүнийг аавд нь өгөлгүй өөрсдөө авч өсгөсөн аж. Гэхдээ Гантуяа охин өнгөрсөн 15 жилийн турш төрсөн эцгээ Монголоос ийнхүү хайсаар явсан бөгөөд энэхүү тэмцээнд оролцохоор эцгийнхээ төрсөн нутагт ирж, аавтайгаа уулзжээ. Тэрээр тайзнаа урлагийн тоглолтоо “Учрал” хэмээх нэрийн дор аавынхаа хамт үндэсний хувцастайгаа нулимс дуслуулан бүжиглэсэн юм.

 

Дуулиан шуугиан ихтэй, ширүүхэн өрсөлдөөнтэй тэмцээний гоо бүсгүйчүүд тайзнаа гоёлын даашинзтай залран энэ үдшийн сэтгэл хөдөлгөсөн торгон агшин эхэлсэн. Тийм ээ, “Монгол туургатны мисс” хэмээн хэний охин титэм залан тэмцээний ялагч болохыг харахаар танхим дүүрэг үзэгчид номинаци бүр дээр амьсгаа даран чагнан байсан юм.

 

Ингээд тэмцээний тэргүүн миссээр Буриадын гоо бүсгүй Арюна Бубеева шалгарлаа. Тэрээр миссийн титэм тэргүүнээ залан, 30 сая төгрөг, өргөмжлөл, олон улсын тэмцээнд оролцох эрх, ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болсон. Тэрээр өмнө нь эх орондоо  “Дангина мисс 2010”, “Краса Бурятии мисс 2010” тэмцээний тэргүүн байр, ОХУ-ын “Юная краса” уралдааны дэд мисс шагналыг хүртэж байсан бөгөөд Азийн топ модель цолтой аж. Дэд байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Ю.Балжидмаа шалгарч. 10 сая төгрөг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын 20 сая төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнуулсан юм. 

 

Тэмцээнийг шүүгчид финалын шалгаруулалтын өмнө ил болсон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд “Fashion” телевизийн захирал, “FSM” группийн ерөнхийлөгч Э.Одбаяр, ОХУ-ын Гоо үзэсгэлэн миссийн тэмцээний Буриад дахь төлөөлөгч, “Мисс Улаан-Үдэ” болон “Буриад улсын гоо үзэсгэлэн” холбооны захирал Руфина Дугаровна Уюина, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Мисс Тува Азийн Сибирийн Мисс, Орос улсын Интернэйшнэл Мисс, Азийн Алма Матер Мисс тэмцээнүүдийн ерөнхий зохион байгуулагч, Бүжиг дэглээч найруулагч Эртине Алексеевич Конгар, Дэлхийн Монголчуудын  Глобал нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, “Paparatsi.mn” үүсгэн байгуулагч Н.Ариунцэцэг, Халимаг Улсын гавьяат жүжигчин дуучин Гиляна Бембеева нар ажилласан. Мөн ажиглагч шүүгчээр “Монгол модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Азийн топ модель Д.Болормаа, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал,  мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа нар ажиллаа.

 

“Монгол туургатны мисс” тэмцээний финалын шалгаруулалтад шүүгчдийн шүүлтээс гадна ирсэн зочдоос мессэж санал асуулга аван  “Олны таашаалд нийцсэн мисс” номинцийн эзнийг “Corporate”-ын “Convention Center”-ийн танхимд шууд тодруулсан юм.

 

Түүнчлэн оролцогч бүсгүйчүүд “Мисс Гүүдвил” буюу “Энэрэнгүй мисс” номианцийн хүрээнд “Сүүн дусал” сайн үйлсийн аяныг өрнүүлэн “Хүрээ” амаржих газарт 10-аад сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн юм. Ингэснээр “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II төрөхийн Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг бүрэн тохижуулахаар болжээ.

 

Оролцогчид энэ удаагийн тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлэн онцолж байлаа.

 

Тэмцээн “Мисс модель”, “Мисс фото”, “Мисс авъяас”, “Мисс бикини”, “Шилдэг  үндэсний хувцастай мисс”, “Мисс гүүдвил” , “Мисс олны таашаал” гэсэн долоон төрлөөр явагдсан бөгөөд дэд мисс, тэргүүн миссүүдээ тодруулсан юм.

 

“Монгол Туургатан мисс-2016” тэмцээний “Тэргүүн мисс”-ийн титмийг Буриадын мисс 22 настай Арюна Жаргаловна хүртэн, өргөмжлөл 30 сая төгрөгийн эзэн болсон бол “Дэд мисс”-ээр Монгол Улсын төлөөлөн оролцсон мисс Ю.Балжидмаа

 

“Монгол туургатны мисс-2016” тэмцээний шилдгүүдийг танилцуулъя:

 

“Мисс Гүүдвил”  Халимаг улсын мисс Г.Сарантуяа

 

“Мисс авьяас” ӨМӨЗО-ны оролцогчА.Мөнгөнхуар

 

“Мисс модель” Монгол Улсын оролцогч Н.Мишээлт

 

“Фото мисс” Тува Улсын оролцогч А.Монгуш

 

“Мисс бикини” Монгол Улсын оролцогч Н.Ану

 

“Шилдэг үндэсний хувцастай мисс” Тува улсын оролцогч  Чечена Кыргыс

 

“Олны таашаалд нийцсэн мисс” Монголын мисс Н.Ану тус тус шалгарсан юм.