Монгол сандалтайгаа БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа Зам, тээврийн сайд М.Зоригтыг Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид хүндэтгэл үзүүлж, оройн зоог барьсан байна. Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны II хуралдааныг даргалж байна.
Энэхүү II хуралдаанаар хоёр орны эдийн засаг, зам тээвэр, уул уурхай болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэл дүгнэлт өгч, хамтарсан хорооны анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, Монгол улсын бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтуудыг татах, дэвшилтэт техник технологиудыг нэвтрүүлэх, эдийн засгийн бодитой хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хөгжүүлэхэд чиглэсэн байна.
Хуралдааныг Монголын талаас Зам, тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль удирдаж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан нь хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Монгол улсын зам, тээврийн салбараа удирддаг сайдын хувьд М.Зоригт өөрийн давуу талаа ашиглан төмөр замын салбарын бүтээн байгуулалт, авто замын төлбөр хураах цахим систем нэвтрүүлэх төсөл, хоёр орны агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд гэсэн асуудлаар түлхүү анхаарал хандуулан санал солилцохоос гадна уул уурхай, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна