Монголын киноурлагт шинэ шинэ ололт амжилтууд нэмэгдсээр үүний зэрэгцээ уран бүтээлийн чанар чансаа сайжирч байгаа. Нэг үеэ бодвол кино театрын сонголт, үзэх киноны сонголт ч арвин болж, үзэгч юу хүснэ түүнийгээ л сонгодог болсон цаг үе. Тэгвэл уран бүтээлчид ч мөн адил үзэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн уран бүтээл гаргахын тулд ажилласаар л байна. Одоогоос хориод жилийн өмнө “Ядуугийн зовлон” нэртэй уран сайхны кино гарч өнөөдрийг хүртэл олны ярианы сэдэв байсаар байгаа нь уран бүтээлийн чанар чансаа, үзэгчдэд хүрсэн байдлыг илтгэдэг.
Харин тус киноны хоёрдугаар анги тун удахгүй гарах гэж байгаа бөгөөд киноны зураг авалт аль хэдийнээ хийгдэж дууссан байна. “Ядуугийн зовлон-2” УСК өмнөхөөсөө илүү айдас хүргэм үйл явдлуудаар дүүрэн байх бөгөөд нэгдүгээр ангиасаа хол илүү чанартай сайн уран бүтээл болсон гэдгийг кино багийнхан амлаж байгаа юм.
Ямартаа ч тун удахгүй нээлтээ хийх “Ядуугийн зовлон” УСК үзэгчдийн дунд маш их хүлээлтийг үүсгээд байгаа бөгөөд киноны үйл явдал хэрхэн өрнөх нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаад байна. Тус киноны продюсераар жүжигчин Д.Хүрэлхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа бөгөөд гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Ц.Алдармаа, А.Адилцэцэг, Д.Хүрэлхүү нар тогложээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна