Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхлэн үргэлжилж буй. Тэгвэл өнөөдрөөс хувийн байгууллагын ажилтан, хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж эхэллээ.
Түрээснийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн зургаан бүлэгт хувааж, тодорхой шалгуураар бүртгэж буй. Хувийн байгууллагад ажиллагсдад орон сууцны 30 квот хуваарилсан бөгөөд бүртгэл энэ сарын 25-25-ны өдрүүдэд явагдана.
Хамрагдах хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, ТОСК-д өгөх юм. Харин орон нутгийн иргэд аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
Иргэний цахим үнэмлэхний хуулбар
Оршин суугаа хаягийн болон амбүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болорлогыг нотлох баримт/-ын хуулбар
Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Шалгуур, үзүүлэлт
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд
Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх
Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг
Тогтмолорлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх
Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ удаагийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын квоттой.
Харин Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын квоттой аж. Эдгээр өрхүүдэд 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жилийн хугацаатай түрээслэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна