М.Зоригт сайдын сандалтай айлчлал


Сошиал орчинд хамгийн идэвхтэй, хамгийн нээлттэй байдгаараа “Шилэн сайд” нэрийг хүртээд буй Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-д айлчилж байгаа билээ.М.Зоригт сайдын энэхүү айлчлалтай зэрэгцэн түүний цахим хуудсуудад монгол матмал сандалтай зурагнууд заларсан нь хэд хоногийн өмнөөс олон нийтийн анхаарлыг татах боллоо. 

 

Тодруулбал, сошиал хэрэглэгчид түүнийг яагаад энэ сандалтай яваа юм бол, ямар учиртай сандал вэ гэх мэт асуулт, таамаглалыг өрнүүлж буй.Тэгвэл, шилэн сайдын сандалтай аялал Монгол гэсэн үнэ цэнэ жижигхэн зүйлээс ч эхэлж болохыг ойлгуулаад зогсохгүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байгаа бололтой.