Шууд нэвтрүүлэгт ороод хөтлөгчийг нь зад загначихаад гарсан биш хоромхон хугацаанд нэр хүндээ өсгөж амжсан овсгоотой бүсгүй Нара өдгөө “Буян” Жагаад хайр зарлаж эхлэв. Цахим ертөнцийг бараг л тэр чигээр нь өөрийнхөө талд эргүүлсэн тэрбээр “15 round” нэвтрүүлгийн хоёр дахь зочин болох БНН-ын дарга Б.Жаргалсайханыг “Жинхэнэ эр хүн” гэж магтаж сууна.
Намын дарга, бэлтэй бизнесмэн эр өөрийг нь өмөөрч бараг л хөтлөгчтэй нударга зөрүүлэхэд бэлэн байгааг хараад яаж зүгээр суухав. Өөрийнхөө цахим хуудсанд дуучин бүсгүй “Хүнд эх орноо гэсэн сэтгэл зүрх, жудаг байхад бусад нь болно оо”. “Буян”-гийн Жагаа ах ямар гоё хэлэв ээ. Ямар ч эмэгтэй хүнийг хүний өөрийн гэж ялгалгүй, өнгөрсөн ирээдүй нь хамаагүй, харин эмэгтэй хүн гэдгээр нь хүндэлдэг, цээжиндээ зүрхтэй хүнийг жинхэнэ эр хүн гэнэ… Тэр хүн бол Жагаа ах байна” хэмээн бичиж олныг шуугиулав.
Сонсогч фэнүүдийнхээ дунд секси төрх, нүцгэн зураг, илэн далангүй яриагаараа танил болсон дуучин Нара ийнхүү удтал хайсан жинхэнэ эр хүнээ “олсон” бололтой. Бүр урлагийн тайзнаас улс төрийн тавцан руу зүтгэхэд нь ихээхэн дэм болох түшигтэй нэгнийг олсон ч байж мэднэ. Юутай ч, өнгөрсөн амьдралынхаа үнэнийг дэлгэх дургүй дуучин бүсгүйд улстөрчид талтай байгаа нь үүгээр нотлогдлоо.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна