Монгол улсад шагналгүй хүн бараг үгүй. Бүгд соёлын тэргүүн шахуу болсон гэх “марзан” яриа ихээхэн тархах болж. 30 нас хүрээгүй залуучууд энгэрээ хэдэнтэй “цоолсон” байхад соц нийгмийн үеэс эхлэн олон жил улс нийгэмдээ үнэтэй хувь нэмрээ оруулсан нас тогтсон хүмүүс “битүү энгэртэй” явж байна. “Амаа алгадуулсан” мэт арын албанд үлдээчихээд урд нь орж шагнал авах нь эвгүй байдаг байхдаа.
Манай улсад шагнал утгаа алдаж, үнэгүйдэж, мөнгөтэй нэг нь энгэрээ цоолон нэрнийхээ урд цол “гуншин” нэмдэг бол нөгөөтэйгүүр өөрийн чадал хүчээр, шинэ санаа бүтээлээр, олон жилийн хөдөлмөрөөрөө “үнэлэгдсэн” хүмүүс ч бий. Тэдэнд буруу өгөх гэсэнгүй. Одоогийн шагнал нүдээ олохгүй хэн нэгний “цүнхийг барьж” гүйснийхээ төлөө алтангадас, тэргүүний ажилтан болж байхад аль бага балчраасаа “араа шүдээ” унатал зүтгэсэн ахмадууд хийсэн бүтээснээ хичнээн “төрийн чихэнд дуулгасан ч” нэмэргүй болж.
Нутгийн хүүг шагнах ёстой, даргын туслах юмтай үлдэх хэрэгтэй, сайхан ажлын ард хамт гарлаа гэхчлэн шагнагддаг болсон энэ үед авсан шагналаа ч “хэн нэгэнд гайхуулахаас эмээж” байгаа байх. Мөнгөөрөө авсан шагнал нь насаараа өөрийнх нь овогт нь “хачир” болон явдаг байх даа.

Төр нүдээ олсон шагнал аа зөв газарт “буулгаж” чадахгүй байхад “төлбөрийг” нь төлөөд ч хамаагүй авая гэсэн бодол байдаг л байх. Бүх зүйл үнэгүйтсэн энэ нийгмийн хар гайгаар “үнэгүйдэж” хоцорсон ахмадууд, хийсэн бүтээсэн, түүхтэй иргэдээ эргээд нэг хараач, тэднийг чинь түүх үнэлээд өгнө “ТӨР МИНУ”.
Б.Саран
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна