Орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино болон дэлгэцнээ гарч байсан “Ядуугийн зовлон” уран сайхны киноны хоёрдугаар ангийн зураг авалт дуусчээ. Хийсэн үйлдлээсээ болж олны хэл амнанд өртөөд байсан жүжигчин Ц.Алдармаа нэг хэсэг нам жимхэн амьдарсны эцэст “Ядуугийн зовлон 2” киноны гол дүрээр үзэгчидтэй уулзах гэж байна. Тэрбээр олон киноны саналаас татгалзсаны эцэст тус кинонд тоглосон байна. Энэ кинонд мөн жүжигчин Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг нар тоглосон бөгөөд нэгдүгээр ангийн үйл явдал хоёрдугаар ангидаа хэрхэн үргэлжлэх нь сонирхол татаж байгаа юм. Ямартаа ч тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Ядуугийн зовлон 2” уран сайхны кино үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэж байгаа бололтой.
Сонирхуулахад, тус киноны найруулагчаар нэгдүгээр ангийг нь найруулсан Ц.Хүсэлбаатар дахин ажиллажээ.

Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ