АТГ-аас Н.Энхбаярт төрийн оронд байхад нь албан бичиг хүргүүллээ


Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээлэл өчигдөр орой тархсан. 

 

Харин Авлигатай тэмцэх газраас “Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өнөөдөр /өчигдөр/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэв.   

 

Уг албан бичигт таны байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан байжээ. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор албан тоотоор түүнд хүргүүлсэн. Албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан. Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна хэмээн АТГ-бнхан ярьж байлаа.