Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны мисс-2016" наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс” номинацид өрсөлдсөн юм. Тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж өнөөдөр "мисс авьяас" номинациа шалгаруулж байна.
Энэхүү тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээний тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарчээ.
Тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд easyticket.mn болон 1900-1188 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авч болох нь ээ.
Та дэмжиж байгаа оролцогчийнхоо зурагтай билетийг аваарай.
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ