УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулжээ. Тэрбээр "Өөрийг нь улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг дурдаж" энэ бүхнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг Хуульзүйн сайдаас хүсчээ.
Энэ асуудлаар Хуульзүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт албан бичиг илгээсэн байна. Тус бичигтээ "Улс төрийн зорилготой, хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүний эрхийг зөрчих эрх хэнд ч олгогдоогүйг анхааралдаа авч, тухайн хэрэг дээр биечлэн хяналт тавьж ажиллахыг хүсье" гэжээ.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна