Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд Олон улсын театрын өдөр тохиодог билээ. Тэгвэл энэхүү театрын баярыг өдрийг тохиолдуулан поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Consonance” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо толилуулахаар зэхжээ. Тэд “Crossover” тоглолтоо Дуурь, бүжгийн эрдмийн театрт гуравдугаар сарын 26, 27-нд хоёрхон өдөр тоглох юм байна.Тэд Итали, Испани, Англи, Франц хэл дээр дэлхийн сор болсон бүтээлийг эгшиглүүлэхээр зэхжээ.Сонирхуулахад, “Consonance” хамтлагийнхан “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцон сонгодог уран бүтээлээрээ оролцон олны танил болж байсан юм.
Түүнчлэн тус хамтлагийнхан өнгөрсөн 2015 онд нэгдүгээр сард ОХУ-ын Соёлын яамнаас зохион байгуулсан “Зах хязгааргүй хөгжим” фестивальд өөрсдийн уран бүтээлээ толилуулж байсан юм. Тэдний уран бүтээл энэхүү фестивалийн 50 хувьд буюу нийт 14 уран бүтээл нь эгшиглэж байсан юм.“Consonance” хамтлагийнхан анхны бие даасан “Crossover” тоглолтын тасалбар суудлаасаа хамааран 30, 40, 50 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гараад байгаа.
Та энэхүү сонгодог үдшийн тасалбарыг ДБЭТ-ын касс болон онлайнаар easyticket.mn, 1900-1188 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлэн авч болох нь ээ.“Consonance” хамтлагийнхны толилуулах “Crossover” сонгодог үдэш дээр уулзацгаая.
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ