Шоуны тайзнаас мэргэжлийн театр руу үсэрсэн бүсгүй


"То bе or not tо bе" шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн "Нэгдүгээр сарын 16-ы шөнө" жүжигт тоглосон “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Э.Намуун манай дуранд өртлөө.

Эршүүд хоолой, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө бусдаасаа ялгардаг тэрээр хүүхэд байхаасаа л урлагт  татагдан төрөл бүрийн дугуйланд явдаг байсан гэсэн шүү.

 

Гэрийнхнээсээ тэс өөр мэргэжил сонгон урлагт хөл тавьсан тэрээр цаг наргүй ажилдаа дурласан болохоор тайз, дэлгэцийн бүтээлд хүч үзэн суралцсаар байгаа тухайгаа нэгэн ярилцлагадаа онцолж байсан юм.  Ингээд түүний тоглолтынх өмнөх энгийн төрхийг хамтдаа тольдоё.