Хойд Солонгос гуравдугаар сарын 18-нд буюу өнөөдөр баллистик пуужинг Япон тэнгисийн зүг харвалаа гэж «Ёнхап» агентлаг мэдээлэв.
Баллистик пуужин Хойд Солонгосын дээгүүр 800 орчим км зайг туулан тус орны зүүн эргийн усанд унажээ. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээгээр өнөө өглөөний орон нутгийн цагаар 05:55-д тус улсын Сук Чун районоос пуужинг харвасан бөгөөд «Нодон» төрлийн загварын пуужин байж магадгүй аж.
Үүний өмнө Хойд Солонгосын цэргийнхэн бага тусгалын хоёр пуужинг гуравдугаар сарын 10-нд Япон тэнгис рүү харважээ. Өмнөх өдөр нь Пхеньяны лидер цөмийн цэнэгийг баллистик пуужинд тааруулан жижиг хэмжээнийх болгосноо зарласан юм.
Одоо энэ бүс нутагт АНУ ба Өмнөд Солонгосын өргөн цар хүрээ бүхий хээрийн сургууль хийгдэж байна. Үүний улмаас Өмнөд Солонгосыг чөлөөлөх цэргийн төлөвлөгөөтэй гэж Хойд Солонгос мэдэгдсэн байлаа.
news.mn
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?