“Жинжиймаа” киногоороо олонд танигдсан алаг нүдэн Д.Ганцэцэг УДЭТ-ийн чадварлаг жүжигчдийн нэг байсан билээ. Тэрээр өдгөө “Хувьсал” продакшны уран бүтээлч болж МУГЖ У.Уранчимэг болон А.Ганчимэг нарын хамтаар уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Тэгвэл “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг сэтгүүлч, тоймч Б.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригджээ.
Тэрээр энэ сарын 21-ний даваа гаригийн 21.00 цагт зөвхөн “С1” телевизээр гарах "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох аж.Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг дэлхийн сонгодог болон монголын түүхэн жүжгүүдэд дүрээ мөнхөлсөн. Тэрээр “Хувьсал” продакшнд уран бүтээлээ туурвихын сацуу кино зохиол бичин дэлгэцийн бүтээл болгон өлгийдөн авч байсан юм.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно