Б.Найдалааг “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ. Уг асуудлыг шийдэх шүүх хурал өнөөдөр 11:00 цагаас Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд болно.
ХҮН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод буй. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд, дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс энэ сарын эхээр хуралдсан. Тэд ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг тэргүүнээрээ сонгоод буй юм.
Тэгвэл ХҮН-ынхан С.Ганбаатарыг огцруулаагүй хэмээн мэдэгдэж, Б.Найдалааг сонгосон хурлыг албан бус гэсэн тайлбарыг өгсөн. Ийн хоёр даргатай болоод буй шинэхэн улс төрийн хүчин ХҮН-ын даргын асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүх нэг тийш нь болгох нь.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна