Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр Мариинский театрын тайзнаа энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамильод дуулсан юм. Мөн энэ сарын 20-нд тус театрт тоглох Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулах аж. Харин симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиев удирдах юм байна.Тэрээр фейсбүүк хуудаснаа “Дараагийн дуурийн бэлтгэл амжилттай хийгдэж байна.
Нью-Йорк хотын дэлхийд алдартай #Метрополитан театрын ерөнхий концертмейстер, дуулаачийн багш Крейг Рутенберг #Мариинский театрын урилгаар надтай #Тоска дуурын Скарпиагийн дvр дээр ажиллахаар хvрэлцэн иржээ. Энэ хvн бол дэлхийн дуурийн супер одууд болох Дмитрий Хворостовский , Анна Нетребко , Ольга Бородина , Екатрина Семечук , Йонас Кауфман , Роландо Виллазон гэх мэт олон дуучидыг анх бэлтгэж том театруудад дуулах гарааг нь эхлvvлж байжээ.
"Тоска" дуурийг Валерий Гергиев маестро удирдана. #Кармен дуурь #Мариинский 1 театр-д болсон бол #Тоска #Мариинский2 хэмээх миний Гран-При хvртсэн театр-д болох юм” хэмээн бичжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна