Британийн нэрт дуучин Адель өчигдөр Лондон хотын “The 02 arena” цэнгэлдэхэд тоглолтоо хийжээ. Тоглолтын үеэр нэг этгээд дуучинд халдахыг завджээ. Тодруулбал, Адель тоглолтын үеэр тайзнаа “Make You Feel My Love” дуугаа дуулж байхад 30 орчим насны эрэгтэй тайзан дээр гарч иржээ.
Залуу дуучныг тэврэхийг завдсанаас гадна хэл амаар доромжилсон байна. Хамгаалагчид шуурхай ажиллаж, залууг тайзнаас буулгажээ. Тоглолтыг бусниулахыг оролдсон залууг хамгаалагчид цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна.
Залуу “Хайртай дуучнаа зүгээр л тэврэхийг хүссэн. Адельд хандан хараал хэлээгүй. Зүгээр л сандраад хараал хэлчихсэн” гэж ярьжээ. Дуучин бүсгүй уг үйл явдлын дараа фэнүүдээсээ уучлалт гуйгаад “Ганцхан минут завсарлага авч болох уу. Бурхан минь юу болов оо. Их айлаа шүү” хэмээжээ.
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна