Сүүлийн үед улаанбурхан өвчний дэгдэлт нилээдгүй газар авч, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдрийн байдлаар 9383 Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан аж. Үүнтэй холбогдуулан, Эрүүл мэнд, спортын яамнаас Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа 19-30 насныханд нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Өвчлөлийн насаар авч үзвэл 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна Өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь есөн сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна