Тэр бол “эрч хүч”-ийг мэдрүүлэгч залуу уран бүтээлч бүсгүй. Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд санаагаа чилээж, ихийг бүтээхээр зорьж нэгэн. 30 гаруйхан настай ч дэлхийн сонгодог бүтээлийг хийлээр дамжуулан хүмүүст хүргэхийн зэрэгцээ Хөгжим бүжгийн коллежийн маркетингийн менежер, залуу боловсон хүчнийг дэмжих зорилготой “Залуу удирдахуйн ухаан” төвийг удирдаж, “Интерконсалтинг” группийн бизнес хөгжлийн захирал зэрэг нэг биед ахадсан олон ажлыг амжуулдаг.
Анх зургаан настайгаасаа хөгжмийн ертөнцөд хөл тавьж, өөрийн гэсэн өнгө, орон зайг бий болгож чадсан О.Байгаль 2012 онд нэгдүгээр сар 27-нд “Сонгодог Эгшиглэн” симфони найрал хөгжимтэй тоглолтыг УДБЭТ-ийн тайзнаа тавьснаас хойш жил дараалан “The Best of Classics” VIP концертыг Сингапур, Хонг Конг зэрэг улс орнуудад тоглосоор ирсэн.
Харин энэ удаад сонгодогийг амилуулагч бүсгүйг сонгодог урлагийн театрт ийнхүү гэрэл зургийн дурандаа буулгалаа.
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо