С.Өлзийхүүгийн трэнд гоёл


Жүжигчин С.Өлзийхүү саяхан нээлтээ хийсэн найруулагч У.Уранчимэгийн “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтэд уригдан оролцсон юм. Тэрээр мэргэжил нэгт нөхдийнхөө киноны нээлтэд үндэсний хэв маягийг хадгалсан улаан цэцгэн хээтэй хар торгон хүрмээр гоён оролцлоо.

 

Тэрээр сүүлийн үед нарны хар шилнээс салахгүй гоёх болсон бөгөөд энэ нь түүний трэнд болсон гэхэд хилсдэхгүй. Кино театр, драмын театр, загварын шоунд  зочлохдоо тэрээр ийнхүү хар шилнээс салахгүй гоёх болсон билээ.