Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах тусгай ажиллагаатай машинуудыг маргааш хүлээлгэн өгөх ажээ. Нийслэлд 16 автомашин, дагалдах хэрэгслийн хамт өгөх гэнэ. Мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин, нийт 28 автомашиныг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилжээ.
Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, автомашин техник тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой нэмэгджээ. Өнгөрсөн онд л гэхэд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн байна.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна