Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой хоёрдугаар сарын нэгнээс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн.
Тэгвэл жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болсон байна.
Жолооч та http://www.service.police.gov.mn/ тус хаягаар орж, зөрчлийн оноо болон Цагдаагийн ерөнхий газартай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой аж.
Дашрамд сонирхуулахад жолооч нарт нийт 10 оноотой байх бөгөөд дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн онооноос хасаж байгаа юм. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Зам тээврийн ослын 80 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс, хурд хэтрүүлснээс, гүйцэт түрүүлснээс, гэрлэн дохио зөрчсөнөөс, явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс шалтгаалж гарсан байдаг байна. Иймээс осол гаргах, өртөх хамгийн аюултай 17 зөрчилд жолоочоос оноо хасаж эхлэхээр болжээ.
- See more at: http://www.unen.mn/content/60356.shtml?alias=society#sthash.ZP9km34E.dpuf
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна