Гавьяат жүжигчин С.Жавхлан урлагт эргэн ирэхдээ томоохон сенсаци дэгээд байгаа. Тэрээр 13 жилийн дараа Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолт хийхээр болжээ. Гавьяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж буй аж.
Аяныг улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин ард түмнээ дэмжих зорилготойг тэд тодотгосон.С.Жавхлангийн хэлснээр "Илгээлтийн эзэд" хамтарсан тоглолт зөвхөн Улаанбаатар хотод болоод зогсохгүй бүх аймаг, суманд хүрэх юм. Тоглолтын ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна эд материал болон бэлэн мөнгө болж очих ажээ.Аяныг Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ дэмжиж байгаа юм байна.
Тэдий хамтарсан тоглолт өчигдөр Бөхийн өргөөнөө эхэлсэн бөгөөд энэ үеэр дуучин Жавхлан фенүүддээ гэнэтийн бэлэг барьж сүүлийн хэдэн жил огт салаагүй үндэсний дээлээ смокингоор сольсон явдал байлаа.Түүнийг хэлсэн ярьсандаа тууштай байсангүй хэмээн зэмлэх нэгэн байгаа ч улс төрд хүч үзэхээр ийнхүү смокинг өмслөө гэж хардах нэгэн ч байв.Жавхлан урлаг, улс төрийн алинд нь хүч үзэхээр эргэн ирснийг цаг хугацаа харуулах биз ээ.
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна