Эдийн хямралын үед илүүдэл ихтэй байгаа барилгын салбарт салхи оруулахаар Засгийн газраас 8 хувийн ипотекийн зээлийг 5 хувьд шилжүүлэх ажил өрнөж байна. Тэгвэл, Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна. Гэхдээ нэг зүйлийг урьдчилан сануулахад өмнө нь найман хувийн хүүтэй зээлээр орон сууц авсан иргэд таван хувь руу шилжихгүй. Мөн шинээр ипотекийн зээлээр авч буй байр болгоныг таван хувийн зээлд хамруулахгүйг сануулъя.
Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож буй юм. Цаашлаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, бондноос олох мөнгө нэмэгдвэл ипотекийн зээлийн хүүг нийтэд нь үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахаар болсныг эрх баригч намын дарга мэдэгдсэн. Тиймээс эхний ээлжинд хэсэгчлэн шилжүүлэх нь эдийн засгийн нөөц бололцоондоо тулгуурласан хэрэг юм.
Ямартай ч өнөөдрөөс эхлэн Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан, хотын захын буюу алслагдсан дүүрэг, 21 аймгийн хэмжээнд иргэддээ жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгож эхлээд байна. Иймд иргэд та бүхэн эртхэн зээл авах бол материалаа бүрдүүлээрэй.
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна