Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэр сошиал ертөнцөд цэнхэр үст Цэрэн гэж танигдсан эмэгтэй болон бусад хүмүүс өөрийнх нь талаар ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна гэдгийг хэлсэн юм. Өөрийнх нь нэр төрд халдсан гэж тэрээр үзэж буй бөгөөд энэ талаар хууль хяналтын байгууллага болон ТЕГ-т хандаж шалгуулна гэв.
Түүнчлэн боловсролын салбарт “Мүүн”-ийн бодлого оруулсан нэг ч үйлдэл байхгүй бөгөөд сурах бичигтэй холбоотой асуудлыг огт үндэслэлгүй зүйл гэж хэлж байна. Сошиал ертөнцөөр Монголын дунд сургуульд зааж буй сурах бичгээс гэж үлгэрүүд тавьж байгаа нь ташаа мэдээлэл. Сурах бичигт тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ бүх зүйлийг сонгууль угтаж иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн зохион байгуулалттай явуулга гэж тэр хэлж байна. Түүнчлэн ТЕГ-аас шалгаад өөрийг нь буруутайг тогтоовол, шаардлагатай бол ажлаа хүлээлгэж өгнө гэлээ.
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна