Өнгөрсөн ням гарагийн орой Туркийн нийслэл Анкарагийн олон нийт ихээр цугларсан талбайд тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн дахин нэг хэрэг гарлаа. Халдлагын улмаас одоогийн байдлаар 34 хүн амь насаа алдаж, 125 хүн шархдсаныг албаныхан мэдэгдээд байна.
Халдлага гарсны даруйд тус улсын цагдаагийн ажилтнууд, гал сөнөөгчид, эмнэлгийн түргэн тусламжийнхан яаралтай ирж хохирогчдод тусламж үзүүлжээ.Уг халдлагыг террорист бүлэглэлийнхэн үйлдсэн гэдэгт Туркийн эрх баригчид итгэлтэй байна. "Турк улс терроризмын эсрэг тэмцэх болно.
Дахин ийм халдлагаас хэзээд сэргийлэх болно" хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд хэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сард Анкарад болсон халдлагыг Курдийн дайчид үйлдсэн болох нь тогтоогдсон. Одоогоор дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн мэдээллийг дэлгээгүй байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна