Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтыг Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сумдад тоглохоор тов зарлаад буй. Тэд Улаанбаатар хотоос тоглолтоо эхлэх бөгөөд өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт эхний өдрийн тоглолт болно.
Мөн энэ сарын 16, 19-ны өдрийн 19.00 цагт тоглох аж. Аяны талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээн онцлон хэлсэн юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна