Их Британийн Бэрнли хотын оршин суугч Сэбастиан Дэвид хэмээх залуу хоёр жилийн өмнө галын аюулгүй байдлын ажилтан энгийн нэгэн байсан юм.
Тэрбээр гадуур түргэн хоол идэж, гэртээ хэвтэх дуртай хүмүүсийн нэг байсан бол өдгөө Британийн шилдэг загвар өмсөгч болж чадсан бахархам нэгэн юм.
Хамгийн хайртай эцэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш тэрбээр амьдралдаа өөрчлөлт хийж, хувь заяагаа эргүүлж чаджээ.
Түргэн хоол, бургер, пивоны гүзээтэй болоод нилээдгүй удсан Сэбастиан бие бялдартаа анхаарал тавих нь бүү хэл дасгал хөдөлгөөний тухай бодох ч хүсэлгүй байсан гэдэг.
Нэг долоо хоногт 140 фунтыг түргэн хоолонд зарцуулдаг байсан тэрбээр идэвхитэй дасгал хөдөлгөөн, фитнесээр хичээллээд 15 сарын богинохон хугацаанд загварын агентлагуудын хараанд өртжээ.
KFC зэрэг түргэн хоолны зуршилтай байсан Сэбастиан өдөрт 5000 калори бүхий хүнс хэрэглэдэг байжээ.
90 шахсан кило жинтэй хэвлий хэсгээрээ бүдүүрсэн тэрбээр фитнесээр хичээллээд 63 кг хүртэл турж, хамгийн гол нь эрүүлжиж чадсан байна.
Мөн тэрбээр улсын чанартай тэмцээн уралдаанд өөрийгөө сорих болсон ба загварын агентлагуудтай гэрээлж, моделийн чиглэлээр амжилттай ажиллаж байна.
Түүний хооллолтын байдлаас сонирхуулбал:
Өмнө нь өглөөний хоолонд гахайн мах, сосиск, шарсан өндөг иддэг байсан бол одоо үр тариа, чанасан өндөг, ойн жимсийг хэрэглэдэг болжээ.
Түүний нэг өдрийн хоолны калори 5000 хол давдаг байсан бол одоо үүнийгээ хянаж, 3300 калориос ихгүй хүнсийг хэрэглэх зэргээр эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг болсон байна.
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна