Кардашиан хүүгийнхээ зургийг дэлгэлээ


Хэзээний олны хараанд өртөх дуртай Ким Кардашиан энэ удаад бяцхан хүүгийнхээ зургийг нийтэд дахин дэлгэлээ. Тэрээр жирэмснийхээ бүхий л явцад өндөр өсгийтөөр гангаран байсан бөгөөд алхам тутмаа нийтийн сүлжээнд гэрэл зургуудаараа тайлагнан байсан.

 

Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авснаас хойш нам жим байсан тэрээр ийнхүү өнгөрсөн амралтын өдрийн өглөө өөрийнхөө наран болсон хүүгийнхээ зурагтай мэндчилжээ. Тэрбээр өнгөрөгч 12-р сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд Сэйнт хэмээн нэрлэсэн.

 

Хүүгээ төрүүлснээс хоёр долоо хоногийн дараа хүүгийнхээ анхны зургийг олон нийтэд үзүүлсэн юм.Өдгөө дөрвөн сартай Сэйнт Вэстийн  шинэ зургийг Ким цахим ертөнцөд тавьсан бөгөөд чи бол миний өглөөний наран хэмээн өхөөрдөж дууджээ. Селфины хатан хаан гэгддэг Ким Кардашианы охин Норд  Вэст харин зургаа авахуулахаас айдаг тухайгаа ээжтэйгээ ярьж буй дүрс бичлэг байдаг юм.