Цензургүй сурвалжлага - Монгол дахь Мүүн ажиллагаа 1-р анги


2016.03.11-ний оройн 22 цагаас сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" сурвалжлагын нэвтрүүлэг "Монгол дахь Мүүн ажиллагаа" сэдвээр үзэгчдэд хүрэх байсан ч "С1" телевизийн удирдлагууд нэвтрүүлгийг гаргаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 

Энэ тухайгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа "Өнөө орой 22.00 цагт гарахаар хөтөлбөрт зарлагдсан байсан "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэг "Монгол дахь Мүүн ажиллагаа" гэсэн нэртэй байсан. Гэнэт сая С1 телевизийн удирдлагууд энэ нэвтрүүлгийг гаргаж чадахгүй болсон гэдгээ дөнгөж сая албан ёсоор надад хэллээ. Яагаад гаргахгүй болсон талаар удирдлагууд нь жич тайлбарлана гэнэ. Нөгөө хэвлэлийн эрх чөлөө нь хаана яваа юм. Манай баг 30 хоног амсхийх ч завгүй ажилласан. Бид нэвтрүүлгээ юүтүүбд байршуулахаар бэлтгэж байна яг одоо...Гэнэтийн ийм цочир мэдээнд яахаа ч мэдэхээ байлаа...одоо яах ёстой вэ" хэмээн бичжээ. 

 

Харин энэхүү "Мүүн" гэгч гаж урсгалын талаар хамгийн түрүүнд дуугарч, тууштай тэмцээд буй Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсандаа "Өдөржин түгшсэн би Мөнхбаясгалан дээр ирлээ. Тэрээр бидний нэг сарын ажил хөдөөнийхөнд хүрэхгүй нь. "С1"-ийг дээрээс хаасан. Хэн гэдгийг хэлэх боломжгүй гэсэн тайлбар тавьж. Мөнхбаясгалан олон хүн рүү зэрэг гуйж ярихыг би өөрийн чихээр сонсов. Гутрав" хэмээжээ.

 

Ингээд нэгэнт телевизийн сувгаар гарах боломжгүй болсон тул нэвтрүүлгээ youtube-d байрлуулсан байна.

Үүнийг гаргахгүй байх шалтгаан байхгүй. Үнэхээр л манай Монгол төрийн зарим эрх мэдэлтнүүд МҮҮН хэмээх мунхруулах гаж урсгалд тасрашгүй сэжмэээр нэгэнт холбогдсон бололтой.

 

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/_Z267Qp19cA" frameborder="0" allowfullscreen></iframe>