Өнөөдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар шар орон сууцны дээвэр дээрээс нэгэн охин амиа хорлохоор завдсаныг иргэд цагдаагийн байгууллагаруу ярьж дуудлага өгснөөр онцгой байдлын албаныхан ирж амиа хорлохыг завдсан охинтой 2 цаг ярилцаж охины ээжийг дуудан ярилцаж байх зуур онцгой байдлын албаны ажилтан охиныг татан амийг аварсан юм.Харин охин анхны мэдүүлэгтээ сургуульд нь гарсан цуурхалаас болж эл үйлдлийг хийхэд хүрсэн хэмээжээ.
Тодруулбал, хэд хоногийн өмнө охины ангийн хүүхдийн ээж сургууль дээр нь ирж “Охиноо дагуулж уруу татсан, биеэ үнэлэгч” хэмээн давшилснаар сургууль даяар охиныг буруутгах болсон байна. Үүний улмаас охин сургуульдаа явахаас зайлсхийж, улмаар амиа хорлохоор шийдсэн гэж мэдүүлжээ. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв