Сигалын хадам ээждээ барьсан бэлэг


Холливудын киноны баатар, зодоонч эрийг нугарч унатал нь дурлуулж, Монгол бүсгүй хүний хатан ухааныг дэлхийд гайхуулж яваа Б.Эрдэнэтуяа ээжийнхээ хамт манай дуранд өртлөө.
Цагтаа Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа түүний гурав дахь гэргий билээ. Сигал 2001 онд Монголд ирж “Чингис хаан”-ы тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн гэргийгээ “шалгаруулсан” юм.
2002 онд МУИС-ийн ОУХДС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн Б.Эрдэнэтуяад хөтлөгч Э.Гантулгаас авахуулаад Эвслийн Засгийн газрын нэгэн сайд хүртэл ухаан мэдрэлгүй дурлаж явсан ч аль аль нь түүнийг Америк руу алдчихсан гэдэг. Тэгвэл 60 настай Холливудын зодоонч эрийн гэргий Монголдоо саатаад удаагүй байна.
Харин түүний нөхөр Сигал мартын 8-нд хадам ээжээ баярлуулахаар Монголд араас нь зүглэсэн гэнэ лээ. Хадам ээжийнх нь төрсөн өдөр ч энэ үед давхацаж буй тул Холливудын од Монголыг зорьсон нь энэ аж.