Умард Солонгосоос тус улсын газар нутаг дээр байгаа Өмнөд Солонгосын бүх хөрөнгийг битүүмжилж, эдийн засаг болон бусад солилцооны тухай хэлэлцээрүүдийг цуцална хэмээн мэдэгдлээ.
Умардын эл шийдвэрийг Өмнөд Солонгос улс эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.
Үүнээс өмнөхөн буюу пүрэв гарагт Япон тэнгис рүү ойрын тусгалтай хоёр пуужин харвасан бөгөөд энэ долоо хоногийн эхээр цөмийн цэнэгийн хошууг баллистик пуужингийн стандартад нийцүүлж жижгэрүүлсэн тухай Ким Чен Ун мэдэгдэж, АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэлсэнтэй холбогдуулж АНУ-д сэрэмжлүүлэх цохилт өгнө гэж сүрдүүлсэн юм.
Түүнчлэн Хятад улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей Солонгосын хойгийн байдал эмзэг төвөгтэй байгаа хэмээгээд бүх талаас энэхүү хурцадмал байдлыг дэвэргэхгүй байхыг хүсчээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Билл Урбан хэлэхдээ, АНУ эл байдлыг тун ойроос хянаж ажиглаж байгаа гэсэн байна.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна