Хойд Солонгос өчигдөр /III.9/ богино тусгалын хоёр баллистик пуужин тэнгис рүү харвасан болохыг БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ. Хойд Солонгосын Өмнө Хуанхэ аймгаас хоёр ширхэг пуужин тэнгис рүү харвасан аж. Пхеньяны харвасан пуужингууд 500 км зайнд тэнгист унасан байна. Энэ нь АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан өргөн хүрээтэй цэргийн сургуулилт хойгт үргэлжилж буйтай холбоотой аж. Пхеньян нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг “аюулгүй байдлын заналхийлэл”, “дайны өдөөн хатгалга” хэмээн хүчтэй эсэргүүцдэг юм.
Өмнө нь өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьсны дараа Пхеньян дунд тусгалын зургаан ширхэг пуужин тэнгис рүү харваж эсэргүүцлээ илэрхийлж байв. Түүнчлэн Хойд Солонгосын эрдэмтэд баллистик пуужинд багтахуйц цөмийн хошуу бүтээсэн гэдгийг удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн билээ. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагийн туршилтаараа устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдээлж байв.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна