“Hummer Club” -ийн залуус Онцгойгийнхонд туслахад бэлэн


Монголын HUMMER CLUB-ийн залуус байгалийн гамшигт үзэгдэл тохиолдвол хүн хүч техникээр туслаж байхаа мэдэгдлээ.

Өнгөрөгч 7 хоногт болсон цасан шуурганаар 2 ээлж ажиллаж цасанд боогдсон машин, иргэдийг аврах ажиллагаанд оролцжээ. Тэрээр шуурганд төөрч цасанд боогдож 2 хоносон Зэтко компаний түлшний шланз Заамар сумаас гараад сураггүй болсныг хайсны эцэст 2-р ээлжийн залуус олж амжилттай хотод авч иржээ.
Онцгой байдлын албаны хүн хүч, техник хүрэлцэхгүй нөхцөл байдал хүндэрвэл Монголын HUMMER CLUB сайн дураараа үнэ төлбөргүй туслахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Татлага олс, гэрэлтүүлэг, хүрз зэрэг иж бүрэн тоногтой HUMMER машинаар туршлагатай залуус Улаанбаатар хотын орчимд цасанд боогдсон хүн, машиныг аврах ажиллагаанд оролцох, зохион байгуулахаар бэлэн байдалд байгаа ажээ.

Сайн үйлс сайхан сэтгэл бүхэн дэлгэрч байг.