Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээлийн журмыг шинэчлэн баталж, таван хувийн зээл олгох шийдвэр гаргасан. Тэгвэл ипотекийн таван хувийн зээлийг энэ сарын 15-наас эхлэн олгохоор болж, бэлтгэл хангаж буй аж.
Журамд зааснаар ипотекийн таван хувийн зээлийг Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд хамаарах болж буй юм. Тодруулж хэлбэл, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон 2000 гаруй айлын орон сууцаас сонголт хийвэл хүү нь таван хувь болно. Орон нутгийн тухайд төрөөс аймагт бүрт барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт туссан юм. Эдгээр нь эхний удаад хэрэгжүүлэх зохицуулалт болж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна