Дуучин Нара ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсоор зарласнаас хойш олны дунд багагүй шуугиан тариад байгаа. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа анх энэ талаар мэдээлэн телевизийнх нэвтрүүлгүүдэд хүртэл орж Баянгол дүүрэгт нэр дэвших болсноо дуулгасан.
Нара цахим сүлжээнд идэвхтэй нэгэн бөгөөд сонгуульд нэр дэвших болсноо зарласны дараа түүний фэйсбүүк тодорхойгүй шалтгааны улмаас хаагдан тэрээр дахин шинэ хаяг нээн энэ талаараа мэдээлсэн. Тэгвэл дуучин Нара өчигдөр Сан-Францискогоос мэндчилжээ. Тэрээр хаагдсан фейсбүүк хаягаа сэргээхээр ийнхүү Сан-Франсискогод очжээ.
Нара фейсбүүк хуудаснаа “За Сан-Францискогод ирсэн гол зорилгоо биелүүлчихлээ. Ингээд өөрийн биеэр Нүүрномдоо ирж репортлогдож хаалгасан боловч сэргээж бас баталгаажуулах ёстой байсан асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Үнэхээр дэлхийн хэмжээний том систем учраас гайхамшигтай хамгаалалттай байдаг юм байна.
“Facebook” бол бидний бас нэгэн амьд харилцааны чухал төрөл болсон гэдэгтэй санал нийлэх хүмүүс багагүй л байгаа байх гэж бодож байна” хэмээн бичжээ.Мөн тэрээр өчигдөр Сан-Францискод ажиллаж, амьдардаг монголчууддаа нээлтээ хийгээд удаагүй байгаа "Би ээж боломоор байна" киногоо тэнд хүргэсэн бол өнөөдөр "Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийн тухай хурал"-д оролцох юм байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв