Одоогоос хоёр жилийн өмнө таван хүүхэдтэй, таксины жолооч залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж билээ. Тэр хүний амьдрах гэсэн тэмцэл, гэр бүлээ гэсэн сэтгэлээ илчилсэн эгэл яриа олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдрын эзэн болгосон. Гэтэл ажилч, хичээнгүй тэр хүн бурхны оронд одсон талаарх таагүй мэдээ өнгөрсөн Баасан гарагт “Фэйсбүүк”-ээр тарж, олон нийт эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.
Уй гашуу тохиосон энэ гэр бүлд “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөрийн хамт олон орон сууц бэлэглэхээр шийдвэрлэсэн сайхан мэдээ сонсогдох болсон. Тэгвэл “Мундаг аав” хэмээн алдаршсан Т.Даваасүрэн агсны гэр бүлд ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох “Шинэ толгойт” хорооллын хоёр өрөө байрыг өгсөн байна. Талийгаач өмнө нь нэвтрүүлэгт оролцохдоо харвалт өгч байснаа ярьж байсан юм. Тэгвэл өнгөрсөн намар дахин харвалт өгч, улмаар хүндэрч, асаргаанд байсаар насан эцэслэсэн аж. Талийгаачийн үр хүүхэд, гэргийд эмгэнэл илэрхийлсэн хүмүүс олон байгаа бөгөөд хандив цуглуулж орон байртай болгох аяныг ч эхлүүлсэн билээ. Монголчууд ч мундаг аавын үр хүүхдэд буян үйлдэж чамгүй мөнгө хандивласаар байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна