Ах дүү Амараагийн “ижилсэл”


“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын төрсөн дүү Амараа рок попын ертөнцөд ахынхаа араас хөл тавин зүтгэх болсон. Тэрээр дуучин Минотой хамтран дуулсан "Хатариш" дуу залуусыг доргиож явсан цаг саяхан.

 

 Тэгвэл гэр бүлээрээ урлагаар овоглосон тэд саяхан “Хүннү моол” дээр болсон киноны нээлт дээр хамтдаа тайзнаа гарч ирсэн зочдод гэнэтийн бэлэг барив. Ах дүү Амараа энэ удаад үслэг хүрэмүүдээр ижилсжээ.