“Мария” эмнэлэг эмэгтэйчүүддээ Мартын 8-ны бэлгээ задаллаа


Эмэгтэйчүүд улиралдаа нэг удаа эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнд орж байх ёстой байдаг. Тэгвэл Бүсгүй та өөртөө хэр анхаарал тавьдаг вэ?

Эмэгтэйчүүдийн ”Мария” эмнэлэг нь Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ гайхалтай бэлэг задаллаа.

 

3-р сарын 8, 9, 10-ны өдрүүдэд эхний 20 үйлчлүүлэгчид эмэгтэйчүүдийн дотуур үзлэг, умайн хүзүүний өнгөт дуран оношилгоо, ЭХО, мазокийн шинжилгээ үнэ төлбөргүй үзэж үйлчлэх ба 3-р сарыг дуустал бүх шинжилгээг 20%-ын хямдралтай хийж үйлчилж байна.

 

Эмэгтэйчүүдийн “Мария” эмнэлэг нь дэлхий дахины Анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа дэвшилтэт сүүлийн үеийн аппарат, тоног төхөрөмжөөр хавсарч физик эмчилгээ, дусал тариа хослуулан эмчилж байна. Мөн эмэгтэйчүүдийн бүх төрлийн шинжилгээг авч ердөө 10-20 минутын дотор хариуг нь гарган таны үнэт цагийг үрэлгүй түргэн шуурхай найрсаг үйлчилгээг үзүүлэх болно. Бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн тул таны цаг, мөнгийг хэмнээд зогсохгүй эрсдэлээс таныг урьдчилан сэргийлэх болно.

 

Сүүлийн жилүүдэд Монгол эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолдож буй эмэгтэйчүүдийн хэвлий, нуруу, давсаг хавийн өвдөлт, үргүйдэл зэрэг өвчлөлүүдийг оношилж, мэргэжлийн өндөр түвшины салбартаа тэргүүлэгч эмч нар зөвлөн эмчилж байна.

Монголд ганцхан байдаг богино долгионы эмчилгээний апарат зөвхөн “Мария” эмнэлэгт суурилагдсан байдаг ба бүх эмчилгээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хийгддэг тул тухайн эмчилгээ бүр маш өндөр үр дүнтэй болдог байна.