А.Ганчимэгийн төгс өөрчлөлт


"Хувьсал" продакшны шинэ уран бүтээл болох "Атганд үлдсэн эрдэнэ" кинонд тоглохын тулд зориг гаргаж, үсээ хусуулсан жүжигчин А.Ганчимэгийн шинэ стиль ийм болжээ.Анх "Хэцүү анги" киноны урт үстэй, хөөрхөн охин Зулаагийн дүрээр танигдаж байсан А.Ганчимэг олны нүд унагасан урт үсээ хусуулсанд харамсах хүмүүс олон байсан.Тэгвэл жүжигчин бүсгүйн үс ургаж, халимаг болжээ.

 

Халимаг үсээ донжтой зассан тэрээр киноныхоо нээлтэд үндэсний хэв маягыг хадгалдзан дэгжин цагаан хослолоор гоёсон байв. Тэрээр энэ дүрээрээ өөрийнхөө жүжиглэлтэд төгс өөрчлөлт хийсэн бөгөөд урлагт  болон амьдрал дээрх өөрчлөлтийг нь ийнхүү гэрэл зургандаа буулгалаа.