Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо энэ өдрүүдэд /2016.03.06-03.07/ зохион байгуулж байна. Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж, Гиннест бүртгүүлэх “Монгол тэмээ-999” арга хэмжээнд Улсын их хурлын дарга З.Энхболд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын төрийн түшээ эрхмүүд оролцож байна.
Нээлтийн арга хэмжээнд ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ гишүүн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн удирдлагууд оролцлоо. Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ. Нээлтийн арга хэмжээний дараа “Сайхан хос” шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарлаа
Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ буур, хурдан тэмээ цугларсан хэн бүхний сэтгэл тэнийсэн “Монгол тэмээ-999” арга хэмжээ “Тэмээчдийн зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна.
ХХАА-н сайд Р.Бурмаа “Тэмээчдийн зөвлөгөөн—д оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа “Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг тус тус үүлдрээр баталлаа” хэмээн онцолсон юм.
Мөн энэ зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ мал сүргээ өсгөн үржүүлж, монгол улсын үнэт баялагийг нэмэгдүүлж байгаа зарим малчдаа шагнаж урамшууллаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна