Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгох журмыг баталлаа. Уг журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алсагдсан гурван дүүрэг, орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд таван хувийн хүүтэй зээл олгох юм байна.
Улмаар найман хувийн зээлд хамрагдчихаад байгаа 76 мянган өрх, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байр авсан иргэдийн зээлийг удахгүй таван хувь руу шилжүүлэхээр журамд заажээ. Таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журмын талаар Засгийн газар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв